card
Ууганцэцэг
МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 42 ЖИЛИЙН ОЙГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛДАГ САНСАР 42 ХЭЛНИЙ 14 ДҮГЭЭР ОЛИМПИАД  БОЛЛОО

МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 42 ЖИЛИЙН ОЙГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛДАГ САНСАР 42 ХЭЛНИЙ 14 ДҮГЭЭР ОЛИМПИАД БОЛЛОО

Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой, Хүн анх сансарт ниссэний 62 дахь жилийн арга хэмжээний хүрээнд САНСАР олимпиад зохион байгуулагдлаа. Сансар 42 хэлний 14 дүгээр олимпиадад Булган аймгийн 15 сургууль, Архангай аймгийн төвийн Хүмүүн цогцолбор сургууль, 2-р сургууль, Ихтамир сумын ЕБС үүд ирж оролцсон нь олимпиадын цар хүрээ улам өргөжин тэлж байгааг илтгэж байгаа ба 623 оролцогч оролцлоо.

Дэлгэрэнгүй
ОНХС-ИЙН ЦАХИМ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ.

ОНХС-ИЙН ЦАХИМ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ.

2024 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд цахимаар санал авах ажил улс орон даяар эхэлж байна.

Дэлгэрэнгүй
ОНХС-ИЙН ЦАХИМ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ.

ОНХС-ИЙН ЦАХИМ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ.

2024 онд ОНХС-аар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтад цахим санал өгөхдөө "ОНХС" http://onelink.to/t5g679 апп-ийг утсандаа суулгаад дараах зааврын дагуу саналаа өгнө. Иргэн хэдэн ч санал бичиж болох бөгөөд харин гагцхүү нэг л удаа илгээх боломжтой гэдгийг анхаарна уу.

Дэлгэрэнгүй
Сургалт зохион байгууллаа

Сургалт зохион байгууллаа

Сумын ИТХ-ын ажлын алба, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Б.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэгтэй хамтран сумын ИТХ-ын Төлөөлөгчид, БИНХ-ын хуралдааны дарга, төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч, нягтлан бодогч, нярав нарт "Шилэн дансны тухай хууль", "Шилэн дасны цахим сайтад мэдээлэл байршуулах, танилцах" тухай сургалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XI ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XI ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10/1066 дугаар албан бичгээр манай аймагт 239119.74 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайг ялган хүргүүлсэн байна. Дээрх талбайд манай сумын 4812 га талбай буюу Тогоо багийн нутагт-4, 1 нэгж талбар нь Бэрх багийн нутагт нийт 5 талбай байршиж байна. Уг асуудлыг сумын ИТХ-ын ээлжит бус XI дүгээр хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100%-ын саналаар татгалзах саналтайгаар шийдвэрлэв.

Дэлгэрэнгүй
НИЙТИЙН ЗОЛГОЛТ ШИНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НИЙТИЙН ЗОЛГОЛТ ШИНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан Бар жилдээ ажил хөдөлмөрөө тэргүүлсэн ажилчид, малчид, сурлаг, урлаг, спортоор үеийн хүүхдүүдээ манлайлан амжилт гаргасан сурагч болон мал аж ахуй, хөдөө аж ахуй салбар үйлдвэрлэлд үр бүтээлтэй ажиллаж, тогтвортой амжилт гаргасан малчдадаа баяр хүргэж шагнал гардууллаа. Мөн уг үйл ажиллагааны үеэр Аймгийн аваргуудад, талархал хадгалуулж мал сүргээ мянга давуулан тоолуулсан малчдадаа батламж гардууллаа.

Дэлгэрэнгүй
XVII ЖАРНЫ “ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ” ХЭМЭЭХ ХАРАГЧИН УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

XVII ЖАРНЫ “ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ” ХЭМЭЭХ ХАРАГЧИН УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сар шинийн барилдаанд нийт 32 бөх барилдсанаас: Түрүү бөх - Гурванбулаг сумын харьяат Сумын заан Д.Ганбат Үзүүр бөх - Рашаант сумын харьяат Сумын заан А.Ширнэндагва Шөвгийн дөрөвт - Гурванбулаг сумын харьяат Сумын заан Д.Мижиддорж - Дашинчилэн сумын харьяат Сумын заан А.Дашлхагва нар шалгарч бөхийн барилдаан өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй
Гурванбулаг сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 10 дугаар хуралдаан хуралдлаа.

Гурванбулаг сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 10 дугаар хуралдаан хуралдлаа.

Гурванбулаг сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 10 дугаар хуралдаан хуралдаж 1. Сумын ИТХ-ын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн тухай 2. Сумын Засаг даргын үйл ажиллагааны "Дөрвөн И" хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийн тухай 3. Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн төслийн тухай 4. Сумын ИТХ-аас гаргасан тогтоол, шийдвэрийн 2022 оны хэрэгжилтийн тухай 5. "Шинэ ирээдүй", "Шинэ багш" хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай 6. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай 7. Сумын ИТХ-ын 2023 оны төлөвлөгөөний төслийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлалаа. 

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх