ОНХС-ИЙН ЦАХИМ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ.

2024 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд цахимаар санал авах ажил улс орон даяар эхэлж байна.

Иргэн та дараах сувгуудаар цахимаар саналаа өгөх боломжтой. Үүнд:

www.onhs.mof.gov.mn цахим хуудасны баруун дээд буланд байрлах "санал өгөх" цэс

"ОНХС" гар утасны аппликейшн суулгах: http://onelink.to/t5g679

www.e-mongolia.mn цахим хуудасны "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"

Е-Mongolia аппликейшн - "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"

Иргэн та санал асуулгад хэдэн ч санал гаргаж болох бөгөөд саналаа зөвхөн нэг л удаа илгээх боломжтой гэдгийг анхаарна уу.

Таны санал амьдрах орчинд тань тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох болно.

#ТаныОролцооНутгийнХөгжил

#ОронНутгийнХөгжлийнСан