Тушаал шийдвэрүүд
Онцлох мэдээ
Шинэ
Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10/1066 дугаар албан бичгээр манай аймагт 239119.74 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайг ялган хүргүүлсэн байна.
Дээрх талбайд манай сумын 4812 га талбай буюу Тогоо багийн нутагт-4, 1 нэгж талбар нь Бэрх багийн нутагт нийт 5 талбай байршиж байна.
Уг асуудлыг сумын ИТХ-ын ээлжит бус XI дүгээр хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100%-ын саналаар татгалзах саналтайгаар шийдвэрлэв.
Шинэ
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан Бар жилдээ ажил хөдөлмөрөө тэргүүлсэн ажилчид, малчид, сурлаг, урлаг, спортоор үеийн хүүхдүүдээ манлайлан амжилт гаргасан сурагч болон мал аж ахуй, хөдөө аж ахуй салбар үйлдвэрлэлд үр бүтээлтэй ажиллаж, тогтвортой амжилт гаргасан малчдадаа баяр хүргэж шагнал гардууллаа. Мөн уг үйл ажиллагааны үеэр Аймгийн аваргуудад, талархал хадгалуулж мал сүргээ мянга давуулан тоолуулсан малчдадаа батламж гардууллаа.
Шинэ
2022-12-15
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг сумын аварга шалгаруулах, “Шатар сонирхогчдын сумын аварга-2022” тэмцээн зохион байгууллаа.
2022-12-15
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг сумын аварга шалгаруулах, “Шатар сонирхогчдын сумын аварга-2022” тэмцээнийг 5 насны ангилалаар зохион байгуулж ангилал тус бүрд 1-3-р байрыг шалгаруулж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж, талархал гардууллаа. Сумын аваргыг цом, мөнгөн шагналаар шагналаа. Шагналыг сумын ИТХ-ын дарга А.Эрдэнэбулган, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Өлзий нар гардуулж баяр хүргэлээ.
Шинэ
"Төрийн захирааны албан хаагчдын өдөр"-ийг угтан төрийн албан хаагчдын дунд Гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 8 баг тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 1-р байранд Засаг даргын Тамгын газар,
2-р байранд ЕБС-ийн 1-р баг, 3-р байранд ЕБС-ийн 2-р багууд тус тус байр эзэлж өргөжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.