Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10/1066 дугаар албан бичгээр манай аймагт 239119.74 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайг ялган хүргүүлсэн байна.
Дээрх талбайд манай сумын 4812 га талбай буюу Тогоо багийн нутагт-4, 1 нэгж талбар нь Бэрх багийн нутагт нийт 5 талбай байршиж байна.
Уг асуудлыг сумын ИТХ-ын ээлжит бус XI дүгээр хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100%-ын саналаар татгалзах саналтайгаар шийдвэрлэв.