card

Бүтэц зохион байгуулалт

Сумын нийт нутаг дэвсгэр нь 268605 га талбайг эзэлдэг бөгөөд Засаг захиргааны анхан шатны нэгж Тогоо, Авзага, Агьт, Бэрх, Хөгнө, Хулст гэсэн 6 багтай.

Тогоо баг: Сумын төвөөс баруун хойш 30 км-ын зайд байрладаг. Сумын хамгийн олон мянгат малчинтай баг юм. Багийн нутаг дэвсгэрт Их, Бага Тогоо уул, Баян дуурхын нүүрсний орд газар багтдаг.

Авзага баг: Сумын төвөөс хойш 18 км зайд байрладаг. Нутгийн иргэдийн шүтээн болсон Авзага хайрхан уул тус багийн нутагт оршдог.

Агьт баг: Сумын төвөөс зүүн тийш 8 км зайд оршдог. Очирт орон, Түлүү уул, Их Бага агьтын хоолой тус багийн нутагт оршдог.

Бэрх баг: Сумын төвөөс баруун зүгт 19 км зайд байдаг. Нутгийн голлох ноён уулсын нэг болох Баян бэрх уул тус багийн нутагт оршдог.

Хөгнө баг: Сумын төвөөс урд зүгт 35 км зайд байрладаг. Төрийн тусгай хамгаалалттай Хөгнө хан уул, Их Монгол уул элсний үргэлжлэл, Тарнын гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд тус багийн нутагт оршдог.

Хулст баг: 16665 га газар нутагтай сумын төвийн баг. Сумын төр захиргааны болон нийгмийн салбарын байгууллагууд тус багт төвлөрсөн үйл ажиллагаа явуулж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

 

Ил тод байдал

Онцлох мэдээ


Хүсэлт илгээх