ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ!!! Цаг агаарын байдал одоогоор тогтуун байгаа боловч үдээс хойш салхины хүч нэмэгдэж, хүйтний эрч чангарч агаарын температур эрс өөрчлөгдөхийг анхааруулж байна. Иймд -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах; -Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх -Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх; -Ил задгай үнс, нурам асгахгүй байж галын эрсдэлээс урьдчилан сэргийлэх -Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
ДэлгэрэнгүйБулган аймгийн Гурванбулаг сумын Онцгой комисс 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дараах 7 асуудлын талаар хэлэлцэж холбогдох хүмүүст үүрэг чиглэл өгч ажиллаа. Үүнд: 1. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх тухай 2. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай 3. Газар хөдлөлтийн дадлага сургуулилт зохион байгуулах тухай 4. Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн дүрмийн өөрчлөлтийн тухай 5. Сумын Онцгой комиссын гишүүдийг үүрэгжүүлэх тухай 6. Мал эмнэлгийн Улсын бэлэн байдлыг үзлэг зохион байгуулах талаар 7. Улаан бурхан өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай
Дэлгэрэнгүй“Хүлэмж- хүнс” төслийн хүрээнд 4х8 хэмжээтэй 2,475,000 /хоёр сая дөрвөн зуун далан таван мянга/-н төгрөгийн үнэ бүхий хүлэмжийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр сумдад хуваарилахтай холбоотой хүлэмж авах хүсэлтэй иргэд 2025 оны 03 дугаар сарын 27-ны дотор хүсэлтээ Хулст багийн Засаг дарга Д.Цэндэд бичгээр ирүүлнэ үү. Холбоо барих утас: 88056346
ДэлгэрэнгүйБулган аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/107 дугаар захирамжаар Гурванбулаг сумын Засаг даргаар Батбаярын Дэлгэр томилогдлоо. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
ДэлгэрэнгүйХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЛОО
ДэлгэрэнгүйТЕНДЕРИЙН УРИЛГА
Дэлгэрэнгүй"МИНИЙ БУЛГАН, АЛТАН НАМАР-2024" үзэсгэлэн худалдаанд оролцохыг урьж байна.
ДэлгэрэнгүйБУЛГАН АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БАРИЛГЫН ХЭСЭГЧИЛСЭН ИХ ЗАСВАРЫН ТЕНДЕРИЙН УРИЛГА
ДэлгэрэнгүйДуудлага худалдаа зохион байгуулах тухай сумын Засаг даргын захирамжийг танилцуулж байна.
ДэлгэрэнгүйЗАРЛАЛ. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий сургагч багш нар суманд ажиллаж байна. Даваагаас Бямба гарагуудад 09:00-18:00 цагт зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах бөгөөд Хөдөө аж ахуйн тасгийн өрөөнд байрлаж байна. Утас: 89008177, 89992297 Жич: Тухайн өдрүүдэд хуваарийн дагуу хөдөөгийн багуудад ажиллана.
Дэлгэрэнгүй