Түр хүлээнэ үү
ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ!!!
Цаг агаарын байдал одоогоор тогтуун байгаа боловч үдээс хойш салхины хүч нэмэгдэж, хүйтний эрч чангарч агаарын температур эрс өөрчлөгдөхийг анхааруулж байна. Иймд
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх; -Ил задгай үнс, нурам асгахгүй байж галын эрсдэлээс урьдчилан сэргийлэх
-Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
- 2025-03-25
- Цаг үе, үйл явдал мэдээ
- 8 уншсан
- 1 минут уншина