card

ТАНИЛЦУУЛГА 

1992 онд батлагдсан Монгол улсын  Үндсэн хуулинд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” , “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, баг, хороонд Иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн”  гэж заасны дагуу 1992 онд  сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн Иргэдийн Нийтийн Хурал байгуулагдсан билээ.

 1952-1960 онд сумын Хөдөлмөрчдийн депутатын хурал, 1960-1992 онд сумын Ардын депутатуудын хурал нэртэй байсан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь 1992 оноос хойш агуулга хэлбэрийн хувьд чанарын их ялгаатай, чухал үед шилжин орсон юм.

 

Хүсэлт илгээх