Шинэ мэдээлэл
Шинэ
Сумын Засаг даргын 2025 оны 06 сарын 04-ны өдрийн А/72 дугаар захирамжаар 5-н нэгж талбарт Малчдын хоршоонд төсөл сонгон шалгаруулалт зарлагдлаа. Төслийг 2025 оны 06 дугаар сарын 11-ийг хүртэлх хугацаанд сумын Газрын даамал хүлээж авна. Лавлах утас: 88922298
Дэлгэрэнгүй
Шинэ
Гурванбулаг сумаас 2025 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагад тэнцсэн залуус 04 дүгээр сарын 29-ны өдөр албандаа мордлоо. Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлэхээр хугацаат цэргийн албан мордож буй залуусдаа албаа нэр төртэй хааж эцэг, эх, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж явахыг ерөөе.
Дэлгэрэнгүй
Шинэ
2025-04-28
ХОЙД БҮСИЙН ЗӨВЛӨЛ АНХДУГААР ХУРАЛДААН БУЛГАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
2025-04-28
Тус зөвлөгөөнд Гурванбулаг сумын ИТХ-ын дарга А.Эрдэнэбулган, сумын Засаг дарга Б.Дэлгэр болон ЗДТГ-ын холбогдох албан хаагчид оролцож байна.
Мөн "Хойд бүсийн хоршоологчдын зөвлөгөөн"-д сумаа төлөөлөн Ц.Цэрэнбаатар захиралтай "Шашир улаан хоршоо" сүү, цагаан идээгээр мөн сумын брэнд бүтээгдэхүүнүүдээр тус арга хэмжээнд оролцож байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
2025-04-23
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ УДИРДЛАГЫН БАГ 2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДӨР ӨРГӨТГӨСӨН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-23
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ УДИРДЛАГЫН БАГ 2025 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДӨР ӨРГӨТГӨСӨН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ. Үүнд:
1.Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөө батлах тухай
2.Сумын Засаг даргын "Булганы сэргэлт-Гурванбулагийн хөгжил" үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөг батлах тухай
3.Сумын Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулах хуваарь батлах тухай
4.Иргэд, төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах “Амьд хөгжим” арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
5.Иргэд, төрийн албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах “Угийн бичиг” арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
6.Хаврын мод тариалалтын нээлтийн үйл ажиллагааны тухай хэлэлцэж холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.
Дэлгэрэнгүй
Шинэ
ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ!!!
Цаг агаарын байдал одоогоор тогтуун байгаа боловч үдээс хойш салхины хүч нэмэгдэж, хүйтний эрч чангарч агаарын температур эрс өөрчлөгдөхийг анхааруулж байна. Иймд
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх; -Ил задгай үнс, нурам асгахгүй байж галын эрсдэлээс урьдчилан сэргийлэх
-Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Дэлгэрэнгүй
Өргөдөл, хүсэлт илгээх
.png)


Шинэ