МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 42 ЖИЛИЙН ОЙГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛДАГ САНСАР 42 ХЭЛНИЙ 14 ДҮГЭЭР ОЛИМПИАД  БОЛЛОО

Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой, Хүн анх сансарт ниссэний 62 дахь жилийн арга хэмжээний хүрээнд  САНСАР олимпиадаа  зохион байгууллаа.

Сансар 42 хэлний 14 дүгээр олимпиадад Булган аймгийн 15 сургууль, Архангай аймгийн төвийн Хүмүүн цогцолбор сургууль, 2-р сургууль, Ихтамир сумын ЕБС үүд  ирж оролцсон нь олимпиадын цар хүрээ улам өргөжин тэлж байгааг илтгэж байгаа ба  623 оролцогч   оролцлоо. Энэ  удаагийн олимпиадыг 

  • МУБИС-ийн НХУС-ийн АХТ-ийн багш Ц.Даваабаяр  
  • МУБИС-ийн НХУС-ийн АХТ-ийн багш Ш.Тунгалаг
  • МУБИС-ийн НХУС-ийн АХТ-ийн багш Ц.Анхныбаяр
  • МУБИС-ийн НХУС-ийн АХТ-ийн багш С.Оюунчимэг
  • МУБИС-ийн НХУС-ийн ОХТ-ийн багш Р.Ургамал
  • МУБИС-ийн магистр Б.Рэнцэнханд
  • МУБИС-ийн НХУС-ийн МХТ-ийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш  доктор дэд профессор Д.Эрдэнэсан
  •  МУБИС-ийн НХУС-ийн МоСС-ийн Уран зохиолын  тэнхимийн багш  доктор профессор Баттөгс
  • МУБИС-ийн БС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш  доктор, ахлах багш Д.Ганболд
  • Булган аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын монгол хэлний сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Нансалмаа нар хүрэлцэн ирж олимпиадыг зохион байгууллаа.

        Сансар 42 хэлний 14 дүгээр олимпиадыг хамтран зохион байгуулахаар Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэлийн дэд тэргүүн Ё.Максим,  УИХ –ын гишүүн Ц.Анандбазарын зөвлөх Ч.Цэцгээ нар хүрэлцэн ирж оролцсоноос гадна Эрдэнэтийн тусгал ТВ ийн хамт олон ирж ажиллалаа.

       Гурванбулаг сумын төр төсвийн байгууллага, засаг даргын оролцоо маш их байсан нь талархалтай бөгөөд сумын цэцэрлэгт 2 сумыг байрлуулж соёлын төв “OPEN MIC” урлаг соёлын өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр сумын орон нутаг судлах музей үзүүлсэн нь шинэлэг ажил байлаа.

           Сансар олимпиад нь дараах төрлөөр явагдлаа:

 Монгол, Англи ,Орос хэлний олимпиад болон англи орос монгол дууны  уралдаан, мэргэжлийн хичээлүүдийн олимпиад, мэргэжлийн багш нарт 2-3 цагийн сургалтыг МУБИС-ийн багш нар хариуцан зохион байгуулж олимпиадын чиглэл, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгийн талаар ярилцлага зохион байгуулсан нь үр дүнтэй байлаа.   

Олимпиадын арга хэмжээний үеэр МУ, ЗХУ-ын баатар сансрын нисэгч Чингис хааны одонт, ОХУ-ын Александр Невскийн одонт Булган аймгийн бахархалт хүн Ж.Гүррагчаа өөрийн биеэр хүрэлцэн ирсэн нь хүүхэд залууст маш сайхан үйл явдал боллоо.

Сансар 42 хэлний 14 дүгээр олимпиадад оролцсон шилдэгүүдийг дурдвал

Монгол хэлний багш нар

1-р байр Архангай Ихтамир Л.Даваахүү

2-р байр  Дашинчилэн сум Б.Дуламсүрэн

3-р байр Гурванбулаг сум С.Алтаншагай,

Англи хэлний багш нар

1-р байр  Гурванбулаг  ЕБС-ийн багш А.Туулсайхан,

2-р байр, 1-р сургууль Б.Энх-Амгалан

3-р байр  Хутаг-Өндөр ЕБС-ийн багш Н.Алтанзул

Орос хэлний багш нар

1-р байр  Ж.Ганчимэг  Рашаант сумын ЕБС-ын багш

2-р байр Б.Уянгабат  Хялганат сумын ЕБС-ийн багш

3-р байр  С.Шинэцэцэг Хишиг Өндөр сумын ЕБС-ийн багш