card
СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XI ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XI ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10/1066 дугаар албан бичгээр манай аймагт 239119.74 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайг ялган хүргүүлсэн байна. Дээрх талбайд манай сумын 4812 га талбай буюу Тогоо багийн нутагт-4, 1 нэгж талбар нь Бэрх багийн нутагт нийт 5 талбай байршиж байна. Уг асуудлыг сумын ИТХ-ын ээлжит бус XI дүгээр хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100%-ын саналаар татгалзах саналтайгаар шийдвэрлэв.

Дэлгэрэнгүй
НИЙТИЙН ЗОЛГОЛТ ШИНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НИЙТИЙН ЗОЛГОЛТ ШИНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан Бар жилдээ ажил хөдөлмөрөө тэргүүлсэн ажилчид, малчид, сурлаг, урлаг, спортоор үеийн хүүхдүүдээ манлайлан амжилт гаргасан сурагч болон мал аж ахуй, хөдөө аж ахуй салбар үйлдвэрлэлд үр бүтээлтэй ажиллаж, тогтвортой амжилт гаргасан малчдадаа баяр хүргэж шагнал гардууллаа. Мөн уг үйл ажиллагааны үеэр Аймгийн аваргуудад, талархал хадгалуулж мал сүргээ мянга давуулан тоолуулсан малчдадаа батламж гардууллаа.

Дэлгэрэнгүй
XVII ЖАРНЫ “ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ” ХЭМЭЭХ ХАРАГЧИН УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

XVII ЖАРНЫ “ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ” ХЭМЭЭХ ХАРАГЧИН УСАН ТУУЛАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сар шинийн барилдаанд нийт 32 бөх барилдсанаас: Түрүү бөх - Гурванбулаг сумын харьяат Сумын заан Д.Ганбат Үзүүр бөх - Рашаант сумын харьяат Сумын заан А.Ширнэндагва Шөвгийн дөрөвт - Гурванбулаг сумын харьяат Сумын заан Д.Мижиддорж - Дашинчилэн сумын харьяат Сумын заан А.Дашлхагва нар шалгарч бөхийн барилдаан өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй
Гурванбулаг сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 10 дугаар хуралдаан хуралдлаа.

Гурванбулаг сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 10 дугаар хуралдаан хуралдлаа.

Гурванбулаг сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн 10 дугаар хуралдаан хуралдаж 1. Сумын ИТХ-ын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн тухай 2. Сумын Засаг даргын үйл ажиллагааны "Дөрвөн И" хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийн тухай 3. Сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн төслийн тухай 4. Сумын ИТХ-аас гаргасан тогтоол, шийдвэрийн 2022 оны хэрэгжилтийн тухай 5. "Шинэ ирээдүй", "Шинэ багш" хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай 6. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай 7. Сумын ИТХ-ын 2023 оны төлөвлөгөөний төслийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлалаа. 

Дэлгэрэнгүй
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг сумын аварга шалгаруулах, “Шатар сонирхогчдын сумын аварга-2022” тэмцээн зохион байгууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг сумын аварга шалгаруулах, “Шатар сонирхогчдын сумын аварга-2022” тэмцээн зохион байгууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг сумын аварга шалгаруулах, “Шатар сонирхогчдын сумын аварга-2022” тэмцээнийг 5 насны ангилалаар зохион байгуулж ангилал тус бүрд 1-3-р байрыг шалгаруулж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж, талархал гардууллаа. Сумын аваргыг цом, мөнгөн шагналаар шагналаа. Шагналыг сумын ИТХ-ын дарга А.Эрдэнэбулган, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Өлзий нар гардуулж баяр хүргэлээ.

Дэлгэрэнгүй
Төрийн албан хаагчдын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Төрийн албан хаагчдын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

"Төрийн захирааны албан хаагчдын өдөр"-ийг угтан төрийн албан хаагчдын дунд Гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 8 баг тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 1-р байранд Засаг даргын Тамгын газар,  2-р байранд ЕБС-ийн 1-р баг, 3-р байранд ЕБС-ийн 2-р багууд тус тус байр эзэлж өргөжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

Дэлгэрэнгүй

"Малчдын зөвлөгөөн-2022" арга хэмжээг зохион байгууллаа

Гурванбулаг сумын эдийн засгийн гол бааз суурь нь мал аж ахуйн үйлдвэрлэл тул 2022 оны 11дүгээр сарын 17-нд сумын Засаг дарга, түүний Тамгын газраас МАА-н өнөөгийн хөгжлийн түвшин, ололт амжилт, бэрхшээл хүндрэл, түүний учир шалтгаан, ойрын болон ирээдүйн зорилт, арга хэмжээг тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэхэд төр засаг, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллага мөн малчдын оролцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор "Малчдын зөвлөгөөн 2022" арга хэмжээг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх