Гурванбулаг сумын эдийн засгийн гол бааз суурь нь мал аж ахуйн үйлдвэрлэл тул 2022 оны 11дүгээр сарын 17-нд сумын Засаг дарга, түүний Тамгын газраас МАА-н өнөөгийн хөгжлийн түвшин, ололт амжилт, бэрхшээл хүндрэл, түүний учир шалтгаан, ойрын болон ирээдүйн зорилт, арга хэмжээг тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлэхэд төр засаг, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллага мөн малчдын оролцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор "Малчдын зөвлөгөөн 2022" арга хэмжээг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд нийт 175 малчин оролцож байгаагаас эрэгтэй 95 буюу 54 хувь, эмэгтэй 81 буюу 46 хувь, 18-35 насны малчид 28 хүн буюу 16 хувь, 36-50 насны малчид 90 хүн буюу 51 хувь, 50-аас дээш насны малчид 57 хүн буюу 33 хувь байна.
Байр заалны багтаамжаас шалтгаалан энэ удаад 200 малчин өрхийн төлөөллийг оролцуулж байгаа бөгөөд цаашид уг арга хэмжээг жил бүр зохион байгуулж үлдсэн малчин өрхийн төлөөллийг 100 хувь хамруулахаар төлөвлөж байна.
Зөвлөгөөн:
1. Малчдад мэдээлэл хүргэж, тэдний санал хүсэлтийг сонсох
2. Үдшийн цэнгүүн- шагнал гардуулах, азтан шалгаруулах гэсэн 2 хэсэгтэй зохион байгуулагдлаа.
СУМЫН ИТХ, ЗДТГ