Шинэ мэдээлэл
Шинэ
2023-04-25
МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 42 ЖИЛИЙН ОЙГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛДАГ САНСАР 42 ХЭЛНИЙ 14 ДҮГЭЭР ОЛИМПИАД БОЛЛОО
2023-04-25
Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой, Хүн анх сансарт ниссэний 62 дахь жилийн арга хэмжээний хүрээнд САНСАР олимпиад зохион байгуулагдлаа.
Сансар 42 хэлний 14 дүгээр олимпиадад Булган аймгийн 15 сургууль, Архангай аймгийн төвийн Хүмүүн цогцолбор сургууль, 2-р сургууль, Ихтамир сумын ЕБС үүд ирж оролцсон нь олимпиадын цар хүрээ улам өргөжин тэлж байгааг илтгэж байгаа ба 623 оролцогч оролцлоо.
Дэлгэрэнгүй
Шинэ
2024 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд цахимаар санал авах ажил улс орон даяар эхэлж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
2024 онд ОНХС-аар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтад цахим санал өгөхдөө "ОНХС" http://onelink.to/t5g679 апп-ийг утсандаа суулгаад дараах зааврын дагуу саналаа өгнө. Иргэн хэдэн ч санал бичиж болох бөгөөд харин гагцхүү нэг л удаа илгээх боломжтой гэдгийг анхаарна уу.
Дэлгэрэнгүй
Шинэ
Сумын ИТХ-ын ажлын алба, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Б.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэгтэй хамтран сумын ИТХ-ын Төлөөлөгчид, БИНХ-ын хуралдааны дарга, төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч, нягтлан бодогч, нярав нарт "Шилэн дансны тухай хууль", "Шилэн дасны цахим сайтад мэдээлэл байршуулах, танилцах" тухай сургалт зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй
Шинэ
Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10/1066 дугаар албан бичгээр манай аймагт 239119.74 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайг ялган хүргүүлсэн байна.
Дээрх талбайд манай сумын 4812 га талбай буюу Тогоо багийн нутагт-4, 1 нэгж талбар нь Бэрх багийн нутагт нийт 5 талбай байршиж байна.
Уг асуудлыг сумын ИТХ-ын ээлжит бус XI дүгээр хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100%-ын саналаар татгалзах саналтайгаар шийдвэрлэв.
Дэлгэрэнгүй
Өргөдөл, хүсэлт илгээх
Шинэ
Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн IX хуралдаан хуралдаж 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шинэ
Сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2022.08.02-2022.08.05ны хугацаанд Яшилтын зам давааг ХХҮГ-ын нийтийг хамарсан ажлын хүрээнд Хөгнө багийн Засаг дарга Ч.Гандолгор, Бэрх багийн Засаг дарга Д.Ганбат нараар ахлуулсан иргэд хийж гүйцэтгэлээ.
ИТХ, ЗДТГ
Шинэ
“Ёс зүйтэй, мэдлэг чадвартай, хариуцлагатай-Төрийн албаны жил”-г суманд зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, Гурванбулаг сумын Төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.