Булган аймгийн гурванбулаг сумын төрийн албан хаагчдын зөвлөгөөний тухай

“Ёс зүйтэй, мэдлэг чадвартай, хариуцлагатай-Төрийн албаны жил”-г суманд зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, Гурванбулаг сумын Төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнийг сумын ИТХ-ын дарга А.Эрдэнэбулган, сумын Засаг дарга Б.Дэлгэр нар нээж зөвлөгөөнийг эхлүүллээ. Тус зөвлөгөөнд 133 төрийн албан хаагч оролцсон байна.

Урилгаар Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэсийн дарга Д.Эрдэнэбилэг, Хууль эрх зүйн хэлтэсийн ахлах мэргэжилтэн Ж.Оюунгэрэл нар оролцож Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Авилга албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлт сэдвээр сургалт хийлээ.

Мөн Гурванбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Б.Пүрэвсүрэн "Олон талт оюун ухаан",  сумын Залуучуудын холбооны тэргүүн А.Ууганцэцэг "Залуучуудын хөгжил манлайлал, оролцоо", Засаг даргын Тамгын газрын дарга Б.Эрдэнэтуяа "Төрийн албан хаагчдын өнөөгийн нөхцөл байдал" зэрэг сэдвүүдээр илтгэл, мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөний үеэр ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

Аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр:

  1. Засаг даргын орлогч Ж.Шижирбаатар
  2. ЗДТГ-ын дарга Б.Эрдэнэтуяа
  3. Солонго цэцэрлэгийн эрхлэгч Д.Тунгалаг
  4. ЕБС-ийн захирал Б.Нарантунгалаг
  5. Тогоо багийн Засаг дарга Д.Хишигбаяр
  6. ЕБС-ын нярав Д.Удвал
  7. ЕБС-ийн үйлчлэгч Д.Уран

Аймгийн Засаг даргын Жуух бичгээр:

  1. Улсын бүртгэгч С.Энхтуяа
  2. Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Санжаа
  3. Цаг уурын өртөөний техникч Г.Дарьсүрэн
  4. Цэцэрлэгийн багш С.Нарантуяа
  5. Соёлын төвийн дуу, хөгжийн багш Ч.Батзаяа
  6. ЭМТ-ийн слесарь Д.Түмэн-Очир

Аймгийн Засаг даргын баярын бичгээр:

  1. Цагдаа Б.Гантулга
  2. Архив, бичиг хэргийн эрхлэгч А.Ууганцэцэг
  3. Газрын даамал О.Бат-Эрдэнэ
  4. Хууль, эрх зүйн мэргэжилтэн Н.Өнөрмаа
  5. Бага ангийн багш Б.Оюунчимэг
  6. Цэцэрлэгийн багш Л.Должинсүрэн

Зөвлөгөөний үеэр албан хаагчдын дунд АХА тэмцээн явуулж нэгдүгээр байрт Түүх нийгмийн багш Б.Дорж, дэд байранд цаг уурын өртөөөний техникч Г.Дарьсүрэн, гутгаар байранд Агьт багийн эмч О.Удвал нар шалгарлаа. Мөн азтан шалгаруулж азтангууд шалгарууллаа.

Зөвлөгөөнд оролцсон төрийн албан хаагчдад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга түүний Тамгын газраас гарын бэлэг гардуулан өглөө.

Зөвлөгөөнөөс төрийн албан хаагчдын ёс зүй, мэдлэг, ур чадвар, хариуцлагыг сайжруулах талаар УРИАЛГА гаргалаа.

ГУРВАНБУЛАГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР