Танилцуулга
1952-1960 онд сумын хөдөлмөрчдийн депутатын хурал, 1960-1992 онд сумын ардын депутатуудын хурал нэртэй байсан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь 1992 оноос хойш агуулга хэлбэрийн хувьд өөр түвшинд шилжин орсон байна.
1992-1996 онд ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нь ИТХ-ын Тэргүүлэгчдийн орон тооны бус дарга, нарийн бичгийн дарга гэсэн нэр томъёогоор ажиллаж байсан бөгөөд 2000 оноос ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга, 2004 оноос ИТХ-ын дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга гэсэн нэр томъёотойгоор ажиллаж байна.
1992-2013 онд сумын ИТХ нь дарга нарийн бичгийн дарга гэсэн 2 орон тоотой ажиллаж байсан ба 2013 оны 6-р сараас эхлэн аймгийн хэмжээнд анх удаа сумын ИТХ-ын ажлын албыг байгуулж, ажлын албаны ажилтанг томилон ажиллуулж байна. 2017 оноос эхлэн аймгийн ИТХ-аас сум бүрт ажлын албаны ажилтаны орон тоог бий болгох шийдвэр гаргаж цалин хөлсийг батлан ажиллуулж байна.
Сумын танилцуулга
Булган аймгийн Гурванбулаг сум
Халхын Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуу бол Эзэн Богд Чингис хааны гал, голомт. Тэр хошууны томоохон хэсэг нь эдүүгээгийн Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг юм. Сумын хойт хэсэг нь газар зүйн хувьд Авзага хайхран уул, өмнө тал нь Хөгнөхан уул. Нутгийн ихэнх нь тал хээр.
Гурванбулаг сумын нутаг нь хувьсгалын өмнө засаг захиргааны хуваариар Түшээт ханы хошууны хойт хэсэг Баруун гүн буюу Бишрэлт гүний хошууны өмнөд хэсэг юм. 1924 оны засаг захиргааны зохион байгуулалтаар Богд хан уулын аймгийн Хангай хайрханы уулын хошуу, хойт хэсэг нь мөн аймгийн Авзага хайрхан уулын хошууны нутаг. Харин 1931 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан “Тус улсын нутаг дэвсгэр газрыг шинэчлэн ангилж хуваах тухай” хуулиар аймаг 13, сум 311 болгоход Архангай аймгийн Зүүн Гурванбулаг сум болгон зохион байгуулагдаж, 1938 онд Булган аймаг байгуулагдахад тус аймагт 1942 онд шилжсэн билээ.
1966 онд Авзага сумыг татан буулгаж, ихэнх хэсгийг Гурванбулаг сумтай нийлүүлсэн.
Онцлох мэдээ
.png)

