Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх хяналт тавих журамд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны А/243 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орсноор жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, хоршооноос гадна иргэд зээлд хамрагдах боломжтой боллоо.
Хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй Хоршоо, ЖДҮҮЭ, Иргэний төслийн материалыг 2022.09.26-ны өдрөөс 2022.10.26-ны өдрийг хүртэл Засаг Даргын Тамгын газрын хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Бадамцэцэг /89992297/ хүлээн авна.
Төсөл, төсөл хэрэгжүүлэгчид тавигдах шаардлага болон төсөлд хавсаргаж ирүүлэх материалын жагсаалттай танилцана уу.