Сумын Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу 2022.09.05-ны өдрөөс 2022.09.08-ны хугацаанд Хөгнө багийн Засаг дарга Ч.Гандолгороор ахлуулсан ажлын хэсэг Гацаагийн гарамны гүүрийг засварлалаа. Уг гүүрийг 2017 онд ахмад настан Ц.Даваажав, Д.Түдэв нар санаачлан хийж гүйцэтгэсэн бөгөөд хулст багийн иргэн Н.Бор ээжийнхээ санаачлан барьж байсан гүүрийг засварлахад 30ш банз хандивласан байна. Мөн хөгнө багийн малчин Д.Амармэнд 500,000.0 төгрөг, С.Цэндээ хонь хандивлаж халуун хоол цайгаар үйлчилжээ. Тусалж дэмжсэн хийж гүйцэтгэсэн иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.