БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧИН БАТЛАГДСАНТАЙ ХОЛБООТОЙ ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ТОГТООХ ТУХАЙ

Малчид иргэдийн анхааралд Тус сумын Агьт багийн “Дов толгой” гэх газарт бог малын гоц халдварт мялзан өвчний онош Улсын мал эмнэлэг Ариун цэврийн төв лабораторийн 23-6060 дугаарын шинжилгээний дүнгийн хуудсаар онош батлагдсан тул сумын Засаг даргын  А/102 дугаар захирамжаар малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, амьд мал тээвэрлэх, гаднаас мал оруулах, гадагшаа мал тээвэрлэхийг  тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байгааг мэдэгдье.