“Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг” Гурванбулаг суманд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ОБEГ -ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр, аймгийн ОБГ-ын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Н.Хишигдорж тэргүүтэй ажлын хэсэг сумын ОК, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж иргэдэд "Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадвар" сэдвээр лекц, сургалт зохион байгууллаа. Сургалтад идэвхтэй хамрагдсан иргэддээ болон сумын ОК, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд идэвх зүтгэл гарган оролцсон явдалд талархал илэрхийлье. ИТХ, ЗДТГ, СУМЫН ОНЦГОЙ КОМИСС