card

Сумын танилцуулга

Булган аймгийн Гурванбулаг сум

Халхын Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуу бол Эзэн Богд Чингис хааны гал, голомт. Тэр хошууны томоохон хэсэг нь эдүүгээгийн Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг юм. Сумын хойт хэсэг нь газар зүйн хувьд Авзага хайхран уул, өмнө тал нь Хөгнөхан уул. Нутгийн ихэнх нь тал хээр. 
Гурванбулаг сумын нутаг нь хувьсгалын өмнө засаг захиргааны хуваариар Түшээт ханы хошууны хойт хэсэг Баруун гүн буюу Бишрэлт гүний хошууны өмнөд хэсэг юм. 1924 оны засаг захиргааны зохион байгуулалтаар Богд хан уулын аймгийн Хангай хайрханы уулын хошуу, хойт хэсэг нь мөн аймгийн Авзага хайрхан уулын хошууны нутаг. Харин 1931 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан “Тус улсын нутаг дэвсгэр газрыг шинэчлэн ангилж хуваах тухай” хуулиар аймаг 13, сум 311 болгоход Архангай аймгийн Зүүн Гурванбулаг сум болгон зохион байгуулагдаж, 1938 онд Булган аймаг байгуулагдахад тус аймагт 1942 онд шилжсэн билээ. 
    1966 онд Авзага сумыг татан буулгаж, ихэнх хэсгийг Гурванбулаг сумтай нийлүүлсэн. 

Ил тод байдал

Онцлох мэдээ


Хүсэлт илгээх