СУМЫН НЭГДСЭН ХОГИЙН ЦЭГИЙГ ХУМЬЖ, ЦЭВЭРЛЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Сумын төвийн нэгдсэн хогийн цэгийг хумьж цэвэрлэх ажилд “Голд Хангай” ХХКомпани тендерийн гүйцэтгэгчээр шалгарч 2023.06.23-26-ны өдрүүдэд Орон нутгийн хөгжлийн сангийн 37,0 сая төгрөгөөр нийт 7 га газрыг цэвэрлэж хүлээлгэн өглөө. Иймд сумын иргэд та бүхнийг нэгдсэн хогийн цэгт хог хаягдлаа эмх замбараагүй хаяхгүй, ухсан нүхэнд хийж байхыг анхааруулж байна. ????Нэгдсэн хогийн цэгт камержуулах ажил хийхээр төлөвлөөд байна. ИРГЭДИЙН УХАМСРААС ЭРҮҮЛ ХОГГҮЙ ОРЧИН БҮРДЭНЭ